Translate
Wednesday, April 25, 2018
Thursday, April 19, 2018
Thursday, April 12, 2018
Wednesday, April 11, 2018
загас
Хуурч
мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал,
хаана нь үнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж
өөрөө өөртэйгээ зөрчилдэж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар
нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус
харин "урлагийн төлөөх урлаг" буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж
байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх
дуртай. Хэн нэгнээс нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй,
чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг
гонжийн жоо.
хумх
Бодит
амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо
үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа
байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар
элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг
зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй
худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ
дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг.
Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана
матар
Хэрцгий,
цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ
дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга
учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх
дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Биеийн болон
сэтгэлийн дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд
ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа
зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа
мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг
тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах
албан тушаал өөд мацаж байдаг
нум
Хол
эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах
гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, "боов
өмхүүлж" будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж
мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан
үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй
үнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал
тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж
боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг.
Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу
тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
хилэнц
Хол
эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах
гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, "боов
өмхүүлж" будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж
мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан
үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй
үнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал
тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж
боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг.
Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу
тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
жинлүүр
Аз
нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь
хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах болон наргианы
мэдрэмж нь хүүхэд шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй
хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргах тал дээр ёстой нэг
чаддаггүй хүмүүс гэвэл тэднийг хэлэх байх. Өчүүхэн шийдвэр гаргах хэрэг
болоход ч гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан нь самуурдаг
болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу
ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн
мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь
дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
охин
Заан
шиг бахдам эелдэг ч ухаан багатай. Нарийн, харамч, үглээ, хэрүүлч. Ямар
ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч
явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг
нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар
ухаанаараа, нөхцөл байдалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй. Өөртөө
болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөөг бичиж
суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу ер хамаагүй.
Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бүхэн нь
уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа
гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор
найруулахаас нааш санаа нь амрахгүй.
арслан
Хар
багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн, Өөр бусад ажилд дөр
муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ
найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа
хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог,
хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ
гээд таргалдаггүй гэхэд хилсдэхгүй. Юу ч болсон зөвхөн өөртэй нь
холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор
ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь
бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унадаг. Өөрийгөө агуу, хамгийн хүчирхэг,
алдаа мадаг огт үгүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.
мэлхий
МЭЛХИЙ / 06,21-07,21/
Бүтэл
муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг
явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн
мэдэж байдаг атлаа хүнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ
маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү түрүүлж
дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар эртнээс ухаж
бэлдсэн хамгаас хайртай нүх рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун
солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй,
өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай, Гэвч үнэндээ бол жинхэнэ
туулайн зүрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
ихэр
ИХЭР /05,21-06,21/
Оюун
ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хүүхэд. Насанд хүрч бүх
хариуцпагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог. Тийм ч
учраас хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай.
Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг,
мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл
бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт
багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй
бясалгаж суух дуртай болно. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй.
Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах
дуртай ч ихэвчлэн өөрийнхөө чалчаа яриагаар дайлах нь бий.
үхэр
ҮХЭР/04,21-05,21/
Нарийндаа
хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа "салхи хаашаа хамхуул
тийшээ" гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн
болгоныг нь хийдэг "бууны нохой" байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай
болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд бусдын төлөө зовсон хүн болж
жүжиглэдэг.Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө
ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай
гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг.
Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн "гаагааг" нь тайлаад авчихаж чадна.
Гаднаас гарахад нэг их эелдэг, "добрый" байв ч үнэн хэрэг дээрээ садист
хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд
хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч
итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн
ганцаар ашиглахыг хичээдэг.
хонь
ХОНЬ/ 03,21-04,21/
Арай
дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн гэж болно. Оюун ухааны
сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Гол
төлөв мэлрээд зогсож байхдаа элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж
байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргиа цэнгээнд
дуртай.
Өглөөний цай уухын ач тус
Өглөөний цайгаа уухгүй өнгөрч болохгүй 5 шалтгаан
Чи өглөөний цайгаа өдөр бүр уудаг уу? Одоо үеийнхэнд ажилдаа яараад хувцсаа өмсөөд л гараад явчих тохиолдол бишгүй байдаг болсон. Ажил дээрээ очоод цайлахаас залхуурч явсаар нэг мөсөн өдөр л гарч ходоодоо баярлуулна. Зарим хүн бүр угаасаа л уудаггүй, хоолойгоор давдаггүй юм гэх нь бий. Аль нь ч бай, өөртөө хайртай бол өглөөний цайнд 5 минутыг заавал зарцуулах 5 шалтгааныг Гоолингоо нь нэрлэж байна.1. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс эрүүл, амжилттай байдаг
Мэргэжилтнүүд наснаас үл хамааралтайгаар, өглөөний цай уусан эсэх нь хүний төвлөрөх, тогтоох, ажиллах чадварт нөлөөлдөгийг тогтоожээ. Шөнө унтаж амарсаны дараагаар хүний цусан дахь чихрийн буюу глюкозын хэмжээ буурсан байдаг. Харин глюкоз бол тархины болон булчингийн гол эрчим хүчний эх үүсвэр юм.
Иймээс тархи хэвийн хэмжээнд ажиллахын тулд хэрэгцээт шим тэжээлүүдийг өглөөний цайнаасаа авч байхаар зохицуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хоол идэхээс нааш бодисын солилцоо явагдаж, бүх эрхтнүүд хэвийн үйл ажиллагаандаа орж чадахгүй гэсэн үг. Өглөөний цагийг илүү анхааралтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл тэжээллэг зүйл заавал идээрэй.
2. Идэвхтэй, эрч хүчтэй амьдралд өглөөний цай чухал
Энгийнээр хэлбэл өглөөний цай уусан хүний бие илүү их эрч хүчтэй, сэргэг байдаг. Английн эрдэмтэд өглөөний цай уусны дараагаар биед “Энерги үйлдвэрлэж эхлээрэй” гэсэн дохио тардаг болохыг тогтоожээ. Тэгэхээр өглөөний цай уусны дараа биеэс чинь эрч хүч ундраад л байна гэсэн үг юм. Тиймээс өглөөний цайгаа алгасаж болохгүй шүү!
3. Өглөө илчлэгтэй, эрүүл хүнс хэрэглэвэл түргэн хоолноос татгалзахад чинь тусална
“Өглөө юм идэхгүй байхад зүв зүгээр байдаг мөртлөө яг өдрийн цайны цаг болохоор л хэд хоног хоосон байсан юм шиг өлсдөг ш дээ”-Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс ингэж хэлэх нь олонтаа.Боловсруулах зүйлгүй, хов хоосон ходоодтой үед төв мэдрэлийн системээс чам руу “хоол нэхэх мэдрэмж”-ийг илүү хүчтэйгээр илгээх болно. Тиймээс л өглөө нь юм идээгүй хүмүүс өдөр нь их хэмжээний бөгөөд хоолны дуршил өдөөдөг, өөх тостой буруу хоол руу тэмүүлэх нь элбэг. Харин өглөөний цай уучихвал өдөр нь тийм ч их өлсөөгүй байхдаа “эрүүл ухаан” –аа ашиглан зөв хоолыг, зөв порцоор сонгон идэж чадна.
4. Зүрхний эрүүл мэндэд чухал нөлөөтэй
Харвардын их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар өглөөний цайг алгасах зуршил нь зүрхний элдэв эмгэгээр өвдөх эрсдэлийг 27%-иар ихэсгэдгийг тогтоожээ. Эрдэмтэд 16 жилийн турш 26 мянган хүний дунд судалгаа явуулсан бөгөөд өглөөний цай уудаг, уудаггүй хүмүүсийн судалгааны үр дүн маш зөрүүтэй гарсан байна.
5. Чихрийн шижинтэйболох эрсдэлийг бууруулдаг
Өглөөний цай уудаггүйгээсээ болж чихрийн шижинтэй болсон тохиолдол маш олон бий. ДЭМБ-ээс ч өглөөний цай уух нь өдрийн турш өөрийн хоолны дуршлыг хянаж, чиглүүлэхэд чухал үүрэгтэй байдаг талаар мэдээлэл гаргаж байсан. Яваандаа чиний муу зуршил чамайг 2-р зэргийн чихрийн шижин болон цусны даралттай болоход ч нөлөөлж болох юм шүү. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн өглөөний цайгаа алгасалгүй тогтмол ууж байгаарай.
Хөлөө усанд дүрэх нь эрүүл мэндэд хэрхэн эерэгээр нөлөөлдөг вэ?
Хөлөө байнга бүлээн усанд дэвтээхийн 6 ашигтай тал
Бидний хоёр хөл бол хамгийн их “стресстдэг” эрхтэн гэдэг нь маргаангүй. Муу “марк 2”-ыгоо бид өдөржин алхаж, зогсож гамгүй эдэлдэг ч буцаагаад тайвшруулж, амраадагсан билүү? Хөл маш тэсвэртэй бөгөөд “тээр хол” байдаг эрхтэн учраас өвдөж эхлэхээс нь нааш бид төдийлөн анхаардаггүй. Нэг их цаг зарцуулахгүйгээр хөлөө амраах шилдэг арга бол бүлээн усанд дэвтээх юм. Ингэх нь зөвхөн амрахаас гадна өөр олон ч төрлийн ач холбогдолтой.Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг. Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил зарчмаар биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
1. Биеэс хорыг гадагшлуулдаг
Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.
2. Нойргүйдэлд сайн
Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойрмоглон, тайван унтана.
3. Оюун санааг цэвэрлэнэ
Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхисон байдаг. Харин хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.
4. Ядарсан хөлийг амраана
Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө амрахад бие бүхэлдээ амарна.
5. Үе мөчний шархирааг багасгана
Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.
6. Цусны эргэлтийг сайжруулна
Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.
Нойр булчирхайн талаар
Нойр булчирхайн үрэвсэл юунаас үүддэг вэ?
Би тодорхой насанд хүртлээ нойр булчирхайг нойртой холбоотой гэж боддог байж билээ. Огт өөр зүйл гэдгийг нь сүүлд л мэдсэн юм. Тэгвэл чухамдаа нойр булчирхай гэж юу вэ? Энэ нь ходоодны ард байрлах, дасан зохицох чадвартай холимог булчирхай бөгөөд хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл, нүүрс ус болоод илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулах үүрэгтэй.Нойр булчирхайн үрэвсэл нь архаг болон цочмог гэсэн хоёр хэлбэр бөгөөд цочмог үрэвсэл нь хүнд хэлбэртэй байдаг. Зуны улиралд цочмог үрэвслийн тоо илт нэмэгддэг ба учир нь өдөр тутмын хоолноос өөр хурц хоол хүнс буюу хорхог, архи, айраг, тостой хоолыг гэнэт их хэмжээгээр хэрэглэдгээс болдог байна.
Ерөнхийдөө нойр булчирхайн үрэвсэл цөсний буруу ажиллагаанаас шалтгаалдаг ба энэ нь тэр чигтээ бидний амьдралын хэв маягтай холбоотой юм. Вирус, эмийн хордлогоос үүдэлтэй байж болох ч энэ нь маш бага хувийг эзэлдэг аж.
Харин нойр булчирхайн архаг үрэвсэл:
- Ажлын ачаалал
- Хэт их стрес
- Хөдөлгөөн багатай
- Хүчил төрөгчийн хомсдолтой байснаас болж удаан хугацаанд цөс буруу ажилласнаас буюу амьдралын буруу хэмнэлээс үүддэг. Харин цочмог үрэвслийн үед:
Нойр булчирхайн цочмог үрэвслийн өвдөлт нь зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвддөг. Цочмог үрэвслийн үед хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах, бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах, хоолны дуршил буурах шинж илэрнэ. Хүнд хэлбэрт хүрвэл богино хугацаанд хэвлийгээр хүчтэй өвдөх (шоконд орсноор ухаангүй болох), бөөлжих, амьсгалын дутагдалд орж, уушгины стрес хам шинж илэрнэ. Яваандаа бөөрний дутагдалд хүргэж, нойр булчирхайн суваг гэмтэнэ, идээлнэ, уйланхай үүсэх ба гэдэс түгжирч, хэвлийд шингэн үүсч хожуу үүеийн хүндрэлүүд үүсэж болно. Үрэсвлийг илрүүлэх гол шинжилгээ:
Хэвлийг эход харна. Цусны шинжилгээ хийж үрэвслийн шинж илрүүлнэ. Цөсөнд чулуу байгаа эсэхийг эхо, MRI шинжилгээгээр мэднэ. Нойр булчирхай эмчлэгддэг ч хүнд хэлбэрийн үрэвсэл бүрэн эдгэж, эрүүл нойр булчирхайтай ижил ажиллаж чадахгүй аж. Үрэвслийг илрүүлэх урьдчилсан сэргийлэх шинжилгээ гэж байхгүй ба гол нь цөсөө сайтар анхаарч, амьдралын хэв маягаа зөв удирдаж байх хэрэгтэй юм. Тухайлбал: - Архины хэрэглээг багасгах
- Ходоодыг тайван байлгах буюу халуун ногоотой, чихэр ихтэй хүнсийг бага хэрэглэх.
- Өглөөний цайгаа сайн уух, орой 7,8 цагаас хойш хурц хоол ихээр идэхгүй байх
- Ижил цагт унтаж, босох
- Өлсөх эсвэл хэт их идэхгүй байх
- Хөдөлгөөний хомсдлоос сэргийлж дасгал хийх
- Таргалалт, чихрийн шижин зэргээс сэргийлж байвал зохино. Ямар хоол хүнснээс татгалзах вэ?
- Гурилан бүтээгдэхүүн
- Цагаан будаа
- Халуун ногоо
- Өөх тостой хоолны араас хүйтэн зүйл уухгүй байх
- Архи, пиво
- Тамхи /Тамхи нь ходоодыг их ажиллуулдаг бөгөөд үүнийг дагаад нойр булчирхай цочирдог./
- Хоолыг шарж хайрж, хэт их амтлагч хийх нь муу.
Үрэвссэн тохиолдолд өвдөлт намдаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж хоол сойгоод эмнэлэгт хандах нь зөв юм.
Ганга өвсны гайхамшиг
Ганга өвсний 7 гайхамшиг
Өвчнөө анагаахад, хоолоо амтлахад, алжаалаа тайлахад гээд юм юманд ашиглагддаг, байгаль дээр элбэг байдаг гайхамшигт ургамал юу гээч? Ганга. Дэлгүүрт, эмийн санд элбэг бас хямд худалдаалагддаг энэ эмийн ургамал, түүний тос ямар ямар ашигтайг мэдэж аваарай.Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж ирсэн.
1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана
Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.
2. Нян, халдварыг устгана
Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.
3. Арьсны асуудлыг шийднэ
Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.
4. Амны хөндий, шүдийг хамгаална
Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.
5. Шавьж үргээнэ
Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавьжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.
6. Стресс, бухимдлыг тайлна
Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.
7. Дааврыг тэнцвэржүүлнэ
Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.
Ганга өвсний ашиг шимийг хүртэх энгийн арга-Thymair Denk
Ганга өвс хэдий элбэг байдаг ч өдөр тутамдаа буцалгаж хэрэглэх боломжгүй байж болно. Гэхдээ хоолойны өвчин, амны хөндийн өвчнөө анагаах, ерөнхий дархлаагаа сэргээж биеэ хоргүйжүүлэх зэрэг ганга өвсний олон ашиг шимийг Thymair бэлдмэлээс хялбархаан авах боломжтой. Дэлхий дээр ургадаг шилдэг эмийн ургамлуудын нэг ганга өвсни охиос гадна Thymair-д дархлаа дэмжигч үндсэн орцууд болох цайр болон С амин дэм агуулагддаг юм.
• Цайр
Цайр буюу цинк нь дархлааны эсийн өсөлт болон хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэж, хэвийн үйл ажиллагаанд нь оролцдог. Мөн эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалдаг юм. Тиймээс цайрыг дархлааны тусламжтайгаар л эдгэх боломжтой вирусын өвчнүүд, тэр дундаа ханиад, томуутай тэмцэх хамгийн сайн бодисуудын нэгт тооцдог билээ. Тэр ч байтугай цайр дутагдалтай хүн бие султай, байн байн ханиад хүрэмтгий, ядрангуй, уур уцаартай болдгоос гадна арьсан дээр батга гарах хандлагатай байдаг. Тиймээс цайрыг ямар ч үед дархлаагаа дэмжих хамгийн энгийн арга гэж ойлгож болно.
• С амин дэм
С аминдэм нь өндөр хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Эсүүдийг хамгаалж, шинэчилж, аливаа дотор болон гадна шархыг анагааж, дархлааны үйл ажиллагааг дэмждэг учраас зөвхөн ханиад ч биш өөр ямар ч өвчин туссан хүн түргэн эдгэрэхийг хүсвэл С амин дэмийг заавал хэрэглэвэл зохистой.
Ханиаднаас сэргийлэх
- Олон улсын тэргүүлэгч эмч нар хүйтэн сэрүүний улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ -
Ханиадны вирус маш олон янз, ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацад ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлвэл хэтэвчинд ч хэмнэлттэй. Харин хэрхэн сэргийлэх вэ? Европын тэргүүлэгч дархлаа судлаачид намар өвлийн улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гарсныг хүргэе.
1. Хамраа дулаан байлга
Доороосоо даарахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Харин Кардиффын их сургуулийн амьсгалын замын өвчний судалгааны төвийн профессор Рон Эклз намар өвөл ханиад хүрэх нь хамраа дааруулсантай холбоотой хэмээжээ.
Гагцхүү энэ эрхтэн агаар дуслын замаар дамждаг вирусын халдварын гол хаалга болж өгдөг. Температур буурснаар цусны эргэлт удааширч, “таагүй зүйлээс” организмыг хамгаалдаг цусны дархлааны эд маш багаар микробтой хамт ордог. Тиймээс эмч нар зөвхөн хөлөө төдийгүй хамраа ч дулаан байлгахыг зөвлөж байна.
Тэгэхээр та хүйтний улиралд хамраа ороолтоороо хааж, өрөө тань хүйтэн бол халуун кофе, цай уух хэрэгтэй.
2. Байнга гар барих хэрэггүй
Хүмүүс хоорондоо мэндлэхдээ гар барилцдаг. Харин ханиадны улиралд аль болох энэ мэндчилгээнээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. “Гар барихдаа удаан, чанга барих тусам микроб нэг биетээс нөгөө рүү илүү дамждаг” гэж Аберистуитын их сургуулийн биохимийн профессор Дэвид Видворт сануулсан байна.
Мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүмүүс гар барьсныхаа дараа гараа амандаа хүргэж, хамар, нүдээ мааждаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг аж.
Гар барилцсан хүн ханиаж, найтааж байвал гараа нэн түргэн угаах хэрэгтэй. Гэхдээ ханиад хүрсэн хүнд эхний өдрүүдэд шинж тэмдэг ажиглагддаггүй гэдгээрээ аюултай байдаг.
3. Хувцсаа халуун усанд угаа
Заримдаа бид цахилгаанаа хэмнэх гэж угаалгын машинаа бага температур дээр тааруулж, хувцсаа хүйтэн уусанд угаадаг. Харин ханиадны улиралд хувцсаа доод тал нь 40 хэмийн халуун усанд угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чухамхүү ийм температурд олон нийтийн газар ханиад томуу туссан хүмүүсийн дунд байсан хувцсанд наалдсан нян үхдэг гэнэ.
4. Амттан бага ид
Намрын сэрүүнд хоолойгоо өвтгөж, хамрын ханиад тусахгүйн тулд сэтгэл санаагаа бялуу, чихэр идэж өргөх биш харин амин дэмээр баялаг алим, усан үзэм, цитрусын төрлийн жимснүүд идэхийг зөвлөж байна.
Америкийн Калифорни мужийн Лома Линдагийн их сургуульд явуулсан судалгаанаас харахад бялуу, сүмс зэргээр дамжуулан өдөрт 100 грамм элсэн чихэр хэрэглэж байсан хүмүүсийн биеийн хамгаалах хүч нь буурчээ. Амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвараа алддаг.
Энд сануулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 25 грамм буюу таваас дээшгүй цайны халбага элсэн чихэр хэрэглэхийг зөвлөдөг юм.
5. Найман цагаас багагүй хугацаанд унтаж амар
Америкийн Йелийн их сургуульд хийсэн судалгаагаар нойр дутуу бол дархлааны TLR 9 генийн ажиллагаа алдагддаг болох нь тогтоогджээ. Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ.
Хэдийгээр хангалттай унтсан ч шөнө тавгүйтэж хар дарвал мөн л таагүй нөлөөтэй. Тиймээс унтахын өмнө салхилж, шингэн зүйл бага уухыг эмч нар зөвлөжээ.
6. “Хоёр суудлын дүрэм”-ийг баримтал
Ханиаж, найтааж байгаа хүнээс хоёр суудлын зайнаас дотогш зайнд байгаа бол халдвар авах эрсдэл өндөр болохыг Австралийн Канберрагийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.
Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа ханиалгаж байгаа хүнээс хол суухыг эрдэмтэд зөвлөж байна.
Хэрэв та найтааж байгаа хүнтэй машинд цуг 90 минутаас дээш хугацаанд явбал ханиад хүрэх магадлал 99.9 хувьтай гэж судлаачид баталж байна. Харин энэ үеэр цонхоо онгойлговол халдвар авах эрсдэл 20 хувиар буурдаг гэнэ.
7. Гарын цаас, гар ариутгагчийн оронд саван, ус хэрэглэ
Хүмүүс одоо гараа ариутгахдаа чийгтэй гарын цаас, эсвэл гар ариутгагч хэрэглэн, гарын ариун цэвэр сахих болсон. Гэхдээ гар олон нийтийн газар зэрэг бохир орчинд явсан үед эдгээр хэрэгсэл нь хамгаалж чадахгүй гэж эрдэмтэд сануулж байна. “Хэдийгээр ариутгагч 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгчдийг бүрэн устган таны гарыг гүйцэд цэвэрлэж чадахгүй.
Харин хамгийн найдвартай арга бол гараа савантай усаар угаах. Олон нийтийн газраар явж ирснийхээ дараа заавал ингэж угаах хэрэгтэй” гэж доктор Лиза Акерлей зөвлөжээ.
8. Давстай усаар хамраа угаа
Давстай усаар хамраа угаах нь хамарны хөндийд олон тооны нян үлдэх эрсдлийг бууруулдаг болохыг Пенсильваны их сургуулийн судлаачид тогтоожээ. Ийнхүү хамраа угааснаар бие махбодод нян нэвтрэх боломжгүй болно.
9. Хэт ачаалал өгөхгүйгээр спортоор хичээллэ
Фитнес болон явган алхах, ажил, гэртээ их алхах нь дархлааны системийг дэмждэг. Гэхдээ эрч хүч их шаарддаг спортоор 90 минутаас дээш хугацаанд хичээллэвэл стрессийн гормон эрс нэмэгддэг болохыг Английн Лафборогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон гэнэ.
Түүний зэрэгцээ организмд дархлааны хариу үйлдлийг дардаг үрэвслийн эсрэг бодисууд үүссэнээр ханиадны нянд өртөмтгий болдог аж. Тиймээс биедээ хэт их ачаалал өгөлгүй биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай.
10. Д аминдэмээ нөх
Колорадогийн их сургуулийн судлаачид биемахбодод Д амин дэм хангалттай түвшинд байхгүй бол дархлааны системийг дэмждэг бодисын боловсруулалт буурдаг болохыг тогтоожээ. Д аминдэм дутагдаж байгаа нь үе мөч өвдөх, их ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг юм байна. Энэ аминдэмийг элэг, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой.
Subscribe to:
Posts (Atom)
-
Хөлөө байнга бүлээн усанд дэвтээхийн 6 ашигтай тал Бидний хоёр хөл бол хамгийн их “стресстдэг” эрхтэн гэдэг нь маргаангүй. Муу “марк 2”...
-
Өглөөний цайгаа уухгүй өнгөрч болохгүй 5 шалтгаан Чи өглөөний цайгаа өдөр бүр уудаг уу? Одоо үеийнхэнд ажилдаа яараад хувцсаа өмсөөд...