Translate

Wednesday, April 11, 2018

Хөлөө усанд дүрэх нь эрүүл мэндэд хэрхэн эерэгээр нөлөөлдөг вэ?

Хөлөө байнга бүлээн усанд дэвтээхийн 6 ашигтай тал

Бидний хоёр хөл бол хамгийн их “стресстдэг” эрхтэн гэдэг нь маргаангүй. Муу “марк 2”-ыгоо бид өдөржин алхаж, зогсож гамгүй эдэлдэг ч буцаагаад тайвшруулж, амраадагсан билүү? Хөл маш тэсвэртэй бөгөөд “тээр хол” байдаг эрхтэн учраас өвдөж эхлэхээс нь нааш бид төдийлөн анхаардаггүй. Нэг их цаг зарцуулахгүйгээр хөлөө амраах шилдэг арга бол бүлээн усанд дэвтээх юм. Ингэх нь зөвхөн амрахаас гадна өөр олон ч төрлийн ач холбогдолтой.

Хөлөнд 72 мянган мэдрэлийн төгсгөл байдаг бөгөөд цэг бүр нь биеийн өөр өөр хэсгүүдэд хамааралтай байдаг. Хөлөө өдөр бүр 20-30 минут бүлээн усанд дүрэх нь цэгэн иллэгтэй ижил зарчмаар биеийн болон сэтгэл санаа, оюун ухааны ерөнхий эрүүл мэндийг дэмжиж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
1. Биеэс хорыг гадагшлуулдаг
Ус нь хөлний хөлсний булчирхайнуудаар дамжуулан биеэс өдрийн турш хуримтлагдсан хорт бодисын тодорхой хувийг гадагшлуулдаг.
2. Нойргүйдэлд сайн
Нойргүйдэл нь мэдрэлийн ядаргааны анхан шат гэдгийг хүн болгон мэднэ. Орон дотроо орчихоод эргэж хөрвөөсөөр хэдэн цагийг бардаг бол унтахаасаа 1 цагийн өмнө бүлээн усанд хөлөө дүрвэл бүх булчингууд суларч амархан нойрмоглон, тайван унтана.
3. Оюун санааг цэвэрлэнэ
Хааяа бид хэт их зүйл бодсоор тархиа ачааллуулж орхисон байдаг. Харин хөлөө бүлээн усанд дүрж сууснаар бодол цэвэрлэгдэж, цэгцэрч, уур бухимдал багасаж бясалгалын төлөвт шилждэг.
4. Ядарсан хөлийг амраана
Энэ бол хамгийн наад захын ашиг тус нь. Хөл ядрахад биеийн бүх хэсэг дагаж ядардаг. Харин их ажлын дараа хөлөө амрахад бие бүхэлдээ амарна.
5. Үе мөчний шархирааг багасгана
Үе мөчөөр нь янгинаж өвддөг хүмүүс хөлөө бүлээн усанд дүрж сууснаар өвдөлтөө багасгах ач тустай.
6. Цусны эргэлтийг сайжруулна
Цус багадалттай, үргэлж даардаг хүмүүс хөлөө орой бүр бүлээн усанд дүрж сууж хэвшвэл цусны эргэлт сайжрах болно.
Хөлөндөө зориулах 4 төрлийн ванн
Дээрх ашиг тусуудыг дээд зэргээр нь хүртэхийн тулд дан бус, ямар нэг эрдэс бодисоор баяжуулсан усанд дүрж болно.

No comments:

Post a Comment