Translate

Wednesday, April 11, 2018

үхэр

ҮХЭР/04,21-05,21/
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа "салхи хаашаа хамхуул тийшээ" гэсэн зарчмыг мөрдлөгөө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг "бууны нохой" байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд  бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг.Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн "гаагааг" нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, "добрый" байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

No comments:

Post a Comment